babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Өхөөрдөм хөөрхөн зурагнууд

2012-05-16 11:25:28

                                                                                                                                                                                      

Ангилал : Хүүхдийн зүраг | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (44) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Найзтай болоход нь та хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

2012-05-14 15:06:41

Найзтай болоход нь та хүүхдэдээ хэрхэн туслах вэ? 

Сургуульд элсэн суралцсанаар хүүхдэд нэгдүгээр анги, хоёр, гурав гээд анги бүрт л шинэ шинэ шаардлага тулгардаг. “Сурагч” болох баримжаагаа авах нь нэгдүгээр ангийнханд тулгардаг гол шаардлага. Мөн найзтай болох бол бага ангийнхан ялангуяа нэгдүгээр ангийнханд тулгардаг нэгэн чухал асуудал. Цэцэрлэгийн нэг ангид байсан хүүхдүүд нэг ангид орсон бол арай өөр, зарим нь найзтай болчихсон ч байх. Гэхдээ хүүхэд бүр өөр. Зарим нь бусадтай санаа бодлоо чөлөөтэй солилцон, зарим хүүхдийг дотночилон амархан найз нөхөдтэй болж байхад зарим нь ганцаардмал, аль нэг хүүхэд таалагдаж, түүнтэй ойр дотно байхыг хүсэвч, яаж холбоо харилцаа тогтоох арга эвээ олдоггүй.

Найзтай болохын ач холбогдол

Найзтай болох нь хүүхдийн хөгжил, төлөвшилд багагүй нөлөөтэй. Тухайлбал,

-   Өөртэй итгэлтэй болно.  Найзтай болсноор хүүхэд өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэж үзнэ, том болж байгаагаа мэдэрнэ. Айдастай нөхцөл байдалд найзтайгаа хамт байвал (гэртээ ганцаараа үлдэх, уяатай нохойны хажуугаар өнгөрөх гэх мэт) сэтгэл нь өег байна. Ийнхүү найзтай болох нь хүүхэд өөртэй итгэлтэй болоход чухлаар нөлөөлнө.

-   Сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө. Урам хугарсан эсвэл уйтгартай байх үе эсвэл аль нэг таагүй нөхцөл байдалд ороход найз нь хамт байх тохиолдолд тэдэнд сэтгэл санааны хамгаалагдсан мэдрэмж төрнө . Найз нь хажууд байх тохиолдолд шинэ орчин нөхцөлд бусадтай холбоо харилцаа тогтооход арай хялбар байна.

-    Бие биенээсээ суралцана.  Асуудал тулгарахад бие биенээсээ туслалцаа дэмжлэг авна. Нэг нэгэндээ тулгарсан сайн, муу зүйлсийг мэдэрснээр бусдын баяр хөөр, уйтгар, гунигийг хуваалцаж сурна. Найзтайгаа харьцуулснаар өөрийнхөө хүчтэй болон сул талыг мэдэрнэ. Сайдаж, муудан найзтайгаа харилцсанаар бусдын дунд биеэ авч явах туршлага хуримтлуулна.

-   Чөлөөт цагаа аятай өнгөрүүлнэ. Хамтаараа ажил үйл хийхэд бүтэмжтэй,  сонирхолтой байна, тулгарсан бэрхшээлийг амархан давна, тоглоход хөгжилтэй байна. 


Эцэг эхийн дэмжлэг туслалцаа

Найзтай болоход нь ээж аав нар хүүхдэдээ тусалж болно. Гэртээ найзыг нь ирэхийг зөвшөөрөх, хамт тоглох, хамтдаа ажил үйл гүйцэтгэх, хичээлээ давтах боломж олгох, сайн найзын тухай болон хүмүүсийн хоорондын харилцааны тухай ном уншиж өгч, ярилцах гэх мэт.
Энд найзтай болох сайн хөрсийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хүүхдийн зан чанарт нь хэрхэн нөлөөлж болох талаар зарим санааг дурдъя.

 
Бие биедээ найр тавих

Энэ нь найзтай болох анхны алхам. Хэрэв хүүхэд тань яриасаг биш, өөртөө итгэл муутай бол яаж бусад хүүхэдтэй ойртох, харилцах талаар санаа өгөх. Чи Батаагаас “Чи агаарын теннис тогломоор байна уу?” гээд асуугаад үз дээ.


Бусдыг ойлгох

Бусдыг ойлгохын тулд хүүхдэд өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх мэдрэмж шаардагдана. Тэгэхээр хүүхдэдээ, бусдад тусалдаг, анхаарал тавьдаг, бусдыг өрөвддөг сайн хүүхэд гэдгийг мэдрүүлэхийг хичээх. “Машинаа Энхээд өгөөд ээлжилж тоглосон чинь надад таалагдсан шүү”, “Хамтраад гэрээ цэвэрлэдэг мундаг хүүхдүүд”.


Үнэнч байх

Үнэнч байна гэдэг бол найзалж нөхөрлөх суурь дэвсгэр.  Хүн бүр адилхан санаа бодолтой байдаггүй. Харин бусдыг таагүй байдалд оруулахгүйгээр өөрийнхөө бодол, хүслийг үнэнээр нь илэрхийлж сурах нь чухал гэдгийг ойлгуулах. Үүнд суралцахад ихээхэн дасгал, сургуулилалт шаардагдана. Ээж аав нарын яаж нээлттэй, тайван мэтгэлцдэг, бусадтай хэрхэн харилцдаг үлгэр дуурайл үүнд их нөлөөтэй. 


Эелдэг байх

Эелдэг байх нь мөн л дэг журам, хэм хэмжээг хэрхэн баримталж сурахтай холбогдох дасгал сургуулилтаас шалтгаана. Хэрэлдэхгүй, доромжлохгүй байх, юун түрүүнд  цохиж авахгүй байхад суралцахад амар биш. Асуудлаа шийдэж чадахгүй зөрчилдсөн ч “найз” хэвээрээ байж болно гэдгийг сануулах.


Буулт хийх

Хүүхдийн хооронд хэрүүл маргаан байхгүй байна гэж үгүй. Ялангуяа охидоос “Би Туяатай хэзээ ч найзлахгүй”, “Туяа бол миний хамгийн сайн найз” гэх мэт үгс сонсогддог. Тэгэхээр ямар нэг зөрчил, хэрүүл маргааныг шийдэхдээ цаашдаа найзтайгаа байх, найзаа алдахгүйн  тулд заримдаа буулт хийсэн нь дээр гэсэн агуулгаар хандах.


Хамтдаа байх

Найзууд голдуу хамтдаа байдаг. Олс татах, хаяж гээсэн зүйлийг олох, гэр орноо эмхэлж цэгцлэх гэх мэт аль нэг үйлийг хамтдаа  хийвэл илүү хурдан, сонирхолтой, сайн байдгийг хүүхдэдээ мэдрүүлэх. Үүний тулд найзтай нь хамт ямар нэг ажил үйл гүйцэтгүүлж болно. Нэгэнтэйгээ өрсөлдөхөөс илүү найзыгаа гэсэн бодол санаатай байгааг нь дэмжих. Нэг нэгнийгээ гэсэн сэтгэл санаатай байх тохиолдолд  тэд голдуу сайн найзууд байдаг.


Нэгнийгээ сонсох

Нэгнийгээ сайн сонсох тохиолдолд холбоо харилцаа тогтоох, итгэл хүлээхэд амархан байдаг. Энэ нь нэгнийхээ ярьж байгааг анхаарч ойлгох, сэтгэл санаа, хүслийг нь мэдрэхийг хичээнэ гэсэн үг. Сонсож сургахын тулд “Чи юу гэж бодож байна?”, “Найз чинь одоо чиний тухай юу гэж бодож байгаа гэж чи итгэж байна?” гэх мэт эрэгцүүлэн бодох асуулт тавьж байхад зүгээр.

Н.Хорлоо


 
www.davalgaa.mn

 

Ангилал : Хүүхдийн хүмүүжил | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (32) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10 муу зуршил

2012-05-11 13:23:44

Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10 муу зуршил 

Хааяа хааяа “Сүүлийн үеийн хүүхдүүдийг ээ!” гэж уулга алдмаар юм тохиолддог. Тэр бяцхан “ертөнцүүд” үнэхээр бидний санаагүйг санаж, бодоогүйг боддог болсоор, нийгэм өөрчлөгдөхийн хирээр хүүхдүүд ч бас хувьссаар. Сайн, муу аль аль талаараа тэд өмнөх үеийн хүүхдүүдээс ялгарч байгаа. Орчин үеийн эцэг эхчүүдийн 10 муу зуршлыг танилцуулж байна. Танд аль нэг нь бий юу? 

10: Өөрсдөө үлгэр дууриал болохгүй байх
Хүүхдэд хэмжээ хязгаар, ёс журам байдаг гэдгийг ойлгуулах нь эцэг эх нарын маш том үүргийн нэг. Хүүхдүүд өсч том болох явцдаа, таныг өөрөө тэдгээр дүрэм журамд хэр их ач холбогдол өгч байгааг ажиглаж байдаг. Хэрэв та хог хаяж болохгүй гэж заасан мөртлөө, тэднийг гудамжинд хог хаяхыг нь харсаар байж юу ч хэлэхгүй байвал тэд таны үгийг огт чухал биш мэтээр ойлгох болно. Мөн хүүхдээ чихэр их хэмжээгээр идэхийг нь болиулахыг хүсч байвал, өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөртөө ч, хүүхэддээ ч хязгаарлалт тавьж сур. Бяцхан үрээ өөрийнхөө үгийг сонсдог болгохын тулд хүүхэддээ өөрийгөө итгэж, найдаж болохуйц хүн гэдгийг харуулах хэрэгтэй.

9: Хязгаар тавихгүй байх
Хүүхэд энэ хорвоод өөрсдийн төрөлхийн совингоос өөр юу ч мэдэлгүй ирдэг. Бид хүүхдээ аюулгүй байлгахын тулд ихэвчлэн биеийн хөдөлгөөнд нь л хориг тавиад орхидог. Гэвч тэднийг том болохын хирээр сэтгэлзүй, зан авирт нь ч бас хориг тавих нь бидний үүрэг. Хязгаар тогтоох нь муу зүйл биш, энэ нь хүүхдэд зөв бурууг ялган танихад туслах болно. Мөн тэдэнд хийсэн үйлдэлдээ эзэн болоход нь ч бас дэм болно. Хэрэв чи хүүхдийнхээ ааш занг хорьж байгаагүй бол, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцаад, түүнийг ямар байгаасай гэж хүсч буйгаа, яагаад тийм байх нь чухал талаар энгийнээр хэлж өг. Ингэхдээ хүүхдийнхээ төрөлхийн шинж чанарт нь аль болох халдахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ таны хүүхэд хөдөлгөөнтэй бөгөөд, хоол хийхэд чинь туслая гэж гуйгаад байвал “Чи чадахгүй. Үгүй” гэхийн оронд “Тэг тэг, гэхдээ зөвхөн миний зөвшөөрөлтэйгөөр юманд гар хүрнэ шүү” хэмээн хязгаарлалт тавь. Тэднийг томрох тусам тавих хязгаарлалтынхаа цар хүрээг ч бас өргөсгөх хэрэгтэй.

8: Тэдэнд эрх чөлөө олгохоос айх
Хүүхэд чинь цаг мөч өнгөрөхийн хирээр бие хүн болон төлөвшиж байгаа. Тэд биеэ дааж чадна гэдгээ, өөрөө өөрийгөө хариуцах тэнхээтэй болсон гэдгээ харуулахыг хүснэ. Тэдэнд илүү их эрх чөлөө, орон зай шаардагдана. Магадгүй таниас тусдаа өрөөтэй болохыг хүсэх байх. Энэ үд нь шууд татгалзаж болохгүй. Хэрэв хүүхдийнхээ үзэл бодол, гуйлт хүсэлт, бие даах гэсэн эрмэлзлэлд нь эрс ширүүн хариу өгвөл тэд улам бүр зөрүүдэлж, тэмцэхийг оролдох болно. Хүүхдээ өөрийн гараар усанд оруулахаа болино, сургуульд нь өөрийн биеэр хүргэж өгөхөө болино гэхээр танд аймар санагдах байх л даа. Гэхдээ тэд таны үгийг сонсохыг хүссэндээ биш, зүгээр л таны хийдэг зүйлсийг өөрөө хийгээд үзвэл ямар байхыг мэдэхийг хүссэндээ ингэж байгаа гэдгийг ойлгоорой. Тэдний гаргасан санааг сайтар сонсож, зөвшөөрвөл ямар хэмжээ хязгаарын дор хийнэ гэдгийг, зөвшөөрөхгүй бол яагаад гэдгээ тодорхой хэлээрэй.

7: Хүүхэддээ байнга бууж өгөх
Хүүхдүүдэд юмны арга эвийг шинээр сурах чадвар тун өндөр хөгжсөн байдаг. Тэд бүтэн өгүүлбэр хэлж сураагүй байсан ч, дуу авиа, үйл хөдлөлөөрөө таниар хэрхэн өөрийнхөө хүссэн зүйлийг хийлгэхээ мэдээд авчихдаг. Багаас нь хүүхэддээ байнга бууж өгөөд сургачихвал, тэдэнд таныг хүндлэх шаардлага үгүй болчихно. Тиймээс таны хүүхэд өсвөр насан дээрээ очмогцоо, таньтай зөрчилдөх нь ихэсч мэднэ. Тэдэнд өөрсдөө шийдвэр гаргах боломжийг ч олго, үүнийхээ хажуугаар хүүхэдтэйгээ боломжийн тохиролцоонд хүрч сур.

6: Үйлчлэгч шиг аашлах
Хэрэв та хүүхдээ том болгохыг хүсч л байгаа бол тэдэнд гэрийн ажлыг хуваарилж өг. Тэгвэл тэд энэ гэр бүлийн нэгээхэн чухал хэсэг гэдгээ мэдэрч гэр орныхоо төлөө хариуцлага хүлээж сурна. Энэ нь тэднийг ирээдүйд амьдралаа авч явахад нь ч хэрэгтэй. Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдийнхээ бүх юмыг бэлдэж өгсөөр сурчихсан байдаг. Ингэх нь хүүхдийг ирээдүйд өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргах, ямар нэг юм хийх хүсэлгүй болгон төлөвшүүлдэг сул талтай. Хүүхэддээ ажил даалгахаасаа айдаг гол шалтгаан нь тэднийг ядрахаас, эсвэл буруу хийхээс эмээх юм. Хүүхэддээ итгээд үзэх хэрэгтэй. Тэд хариуцлагын үнэ цэнийг ойлгох нь чухал. Гэрийн ажлыг ч бас чухал зүйлд тооцуулахын тулд хөргөгчин дээрээ хуваарь гаргаж наа. Тэгвэл тэдний “мартсан” гэдэг шалтаг хэлэх нь багасна.

5: Айлган сүрдүүлэх
Орчлон хорвоог бүрэн таньж мэдээгүй яваа хүүхдүүд заримдаа биднийг залхааж орхидог. Энүүгээр тэрүүгээр гүйж, болохгүй гэсээр байтал хийж, шинээр авахуулсан пүүзээ гээчихдэг. Энэ үед бидэнд хүүхдээ хайрлах сэтгэл хэдий байвч, асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж, бяцхан үрээ харааж загнан, уурлаж бухимдах нь энүүхэнд болно. Ингэх нь тэрүүхэн үед хүүхдийг өөрийн том бие, ахмад нас, эрх мэдлээр айлгаж, дуугүй болгож болох ч, эцсийн эцэст тэд таныг хэрхэн ухаан санаагаа, удирдлагаа алдаж байгааг л анхааралдаа авдаг гэдгийг санаарай. Тэд энэ үед өөрсдийнх нь буруу байсан гэдгийг ойлгохоосоо илүүтэйгээр, таныг өөрийнх нь үг үйлдлийг хүлээж авахаас эрс татгалздаг мэтээр ойлгоно. Тиймээс тэд ухаарсандаа биш, айсандаа дуугаа хураадаг юм. Хэрвээ уур чинь хүрэх гээд ирвэл амьсгалаа зөв хуваарилж, гараа далайхаас сэргийлэхийн тулд халаасандаа хийгээд, анхаарлаа хүүхэддээ биш үүссэн асуудалд хандуул. Хүсвэл завсарлага авсан ч болно. Мөн хэрэв та анхнаас нь сайн хүмүүжүүлэх юм бол, ингэтлээ уурлах хэрэг бараг л гарахгүй гэдгийг санаарай. Учир нь суурь сайтай хүүхдүүд өөрсдөө өөрсдийгөө аваад явчихаж чаддаг.

4: Ээж нь болохоосоо өмнө найз нь болох
Хүүхэдтэйгээ сайн найз шиг харьцах нь ойр дотно холбоо үүсгэхэд хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ нь тэднийг хүмүүжүүлэхэд тийм ч тустай биш байж мэднэ. Эцэг эх гэдэг бол хүүхдийнхээ багш, удирдагч, хамгаалагч, сургагч байх ёстой. Тоглох, эсвэл хичээлээ хийх, чухал асуудлуудын талаар ярилцах зэрэг тодорхой онцгой үеүүдэд тэдний найз шиг бай. Харин бүх үед найз шиг нь л байвал тэд нөхцөл байдлыг гартаа авч, та эцэг эхийнхээ хүндлэлийг алдана.

3: Харьцуулах, ба шүүмжлэх
“Чи эгчийгээ хараач”, “Чи яагаад хөрж айлын Болдоо шиг байж болдоггүй юм бэ” гэж хүүхэддээ хэлдэг эцэг эхчүүд хүмүүжлийн ямар том алдаа хийж байгаагаа огт ойлгодоггүй. Ингэх нь хүүхдийн тархины хөгжил, өөртөө итгэх итгэлийг бууруулж, хор шарыг малтан, өшөө хорсол тээх зантай болоход нөлөөлдөг. Хүүхдүүдээ давуу ба сул талуудаар нь харьцуулж магтах юм уу муулахын оронд тэдэнд өөрсдийн онцгой “цорын ганц”, давтагдашгүй шинж чанаруудыг мэдэхэд нь тусалж, өөрсдөөр нь бахархуулаарай. Хэрэв та байнга хүүхдээ хэн нэгний хүүхэдтэй харьцуулаад байвал, тэдэнд ээж, аав нь өөрсдөөс нь урвасан мэт сэтгэгдэл төрнө.

2: Хэт ихийг хийх
Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хэт ихийг хийдэг олон хэлбэр бий. Үүний дотор гуйсан юм болгоныг нь худалдаж авч өгөх ч багтана. Амьдралын чинь утга учир болсон хайртай үрдээ бүхнээ зориулмаар байгаа сэтгэлийг чинь ойлгож байна л даа. Хэт хэрэглээний энэ нийгэмд шинэ тоглоом, шинэ трендүд борооны дараах мөөг шиг л олширсон. Эцэг эхчүүд хүүхэддээ хүссэн бүхнийг нь авч өгсөнөөр тэднийг аз жаргалтай байлгаж байна гэж эндүүрдэг. Гэхдээ зүрхнийхээ гүнд бид эд баялаг, хөрөнгө мөнгө аз жаргалыг бий болгодоггүй гэдгийг мэднэ. Хүүхдийнхээ гэрийн даалгавар, бие даалт бүрт нь туслах гэж оролдох, хийх гэсэн бүхнийг нь өмнүүр нь орж гүйцэлдүүлэх ч бас үүнд хамаатай. Гэвч энэ зуршлаа хаяхгүй бол тэдэнд өөрсдийгөө сорих хүсэл тэмүүлэл суухгүй, бүхнээс хойш сууж бусдаар хийлгэхийг эрмэлздэг болно. Түүнчлэн хүүхдээ хэт олон сургалт дамжаагаар булах нь сүүлийн үеийн эцэг эхчүүдэд түгээмэл болсон. Өөрийнхөө сурахыг хүсдэг байсан ч чадаагүй юм бүрийг хүүхдээрээ нөхөх гэж оролдох нь элбэг. Гэвч хэт их ачаалалтай хүүхэд уур уцаартай, сандруу, стресстэй болно. Энэ бүхнийг та хүүхдийнхээ төлөө хийж байна гэж боддог боловч, үнэндээ өөрийнхөө хүсэл сонирхолын төлөө хийж буй юм. Хүүхдээ 2012 оны шинэ ipad-аар саатуулахын оронд, түүнтэй цагийг хамт өнгөрүүлж, үлгэрийн ном уншиж өгч, гадуур цуг зугаалаарай.

1: Сайн сонсогч болж чадахгүй байх
“Би чиний насан дээр...” гэдэг бол тун хуучинсаг хэллэг. Цаг үе өөрчлөгдөж, түүнийгээ дагаад хүүхдүүдийн сэтгэхүй, харилцаа, үг яриа ч бас хувьсаж байна. Тиймээс одоо үеийн хүүхдүүдийн нийгэмшлийг ойлгохын тулд үргэлж ярилц. Ярилцахгүй бол ойлголцохгүй гэдэг дүрэм хүүхэд хүмүүжүүлэхэд ч бас хамаатай. Хүүхдийнхээ юу бодож байгааг, яагаад тэгж бодож байгааг нь сайн асуу. Тэгээд өөрт тулгарсан асуудлаа яаж шийдэх нь зөв болохыг өөрсдөөр нь олуул. Хамгийн сүүлд үүнийгээ хэрэгжүүлэхийг нь асуу. Хэрэгтэй гэвэл өөрийн саналыг дэвшүүл. Хэрэв хүүхэд чинь таныг хүндэлдэг бол, таны үгийг анхааралтай сонсож хэрэгжүүлнэ
.  

www.goolingoo.mn

Ангилал : Хүүхдийн хүмүүжил | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (33) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эрээн тахь

2012-05-11 12:06:47
Эрээн тахь 
 
Янз бүрийн тоо толгойтой сүргээр амьдарна. Ерөнхийдөө 2.3 м урт, 1.25-1.5 м өндөр, 300 кг жинтэй. Зарим нь 410 кг жин татах ч тохиолдол бий. Эрээн тахь судалтайн зэрэгцээ, босоо дэлтэй. Ойрын төрөл адуу, илжигийг бодвол хэзээ ч жинхэнээсээ гэршиж байгаагүй.
                  Эрээн тахийн гурван зүйл бий: Талын эрээн тахь, Хаан эрээн тахь, Уулын эрээн тахь. Талын ба уулын эрээн тахь нь Hippotigris дэд төрөлд хамаардаг бол Хаан эрээн тахь нь Dolichohippus дэд төрлийн цорын ганц зүйл юм. Эхний хоёр нь адуутай илүү төстэй бол сүүлийнх нь илжигтэй илүү төстэй. ДНХ, молекулын шинжилгээнээс үзэхэд эрээн тахийн зүйлүүд бүгдээрээ нэг өвгөөс гаралтай ажээ. Гурвуулаа Equus төрөлд багтана. Кенийн зарим бүс нутагт Талын болон Хаан эрээн тахь зэрэгцэн нутагладаг.
                     Өвөрмөц судал, зан байдлаараа хүмүүст хамгийн их танигдсан амьтдын нэг юм. Эрээн тахь тал, саванна, мод, буттай газар, уул, эргийн дагуух нуруунд тархсан боловч хүний хүчин зүйл эрээн тахийн тоо толгойд ноцтой хохирол учруулсаар ирсэн. Ялангуяа арьсыг нь авах гэж авлах, амьдрах орчныг нь сүйтгэх зэргээр тоо толгойг нь хорогдуулсаар иржээ. Хаан ба Уулын эрээн тахь ховордсон амьтдын тоонд орсон бол Талын эрээн тахь олон тоо толгойтой. Харин түүний нэг дэд зүйл квагга XIX зууны сүүлээр устаж үгүй болсон билээ. 
 
Ангилал : Танин мэдэхүй | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (8) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сүүний ашиг тус

2012-05-04 11:18:52

Сүүний ашиг тус 

Монголчууд олон зуун жил уламжилж ирсэн нүүдлийн аж ахуйтай учраас цагаан идээгээ цаг улиралтайгаа зохицуулж эрүүл мэнддээ ч тустайгаар хэрэглэж ирсэн. Гүүний саам хүний биед сайн гэж ярилцдаг. Үхрийн сүүг бид бүхий л цагаан идээндээ түлхүү хэрэглэдэг. Харин хонь ямааны сүү хүний биед ямар ач тустайг, малчид мэдэхээс энгийн иргэд тэр бүр анзаардаггүй болов уу.

Гүүний саам уушгийг төлжүүлдэг
Гүүний саам бүлээн чанартай, амтлаг шим тэжээл ихтэй. Шарыг дарж, халууныг арилгана. Гүүний саамыг халуунаар уух нь элэг, ходоод, уушгины өвчинд нэн сайн гэнэ.

Мөн шим тэжээл дутагдах, цусны даралт ихсэх, ам хэл буйл ялбарах зэрэгт гүүний сүүг бүлээнээр нь ууж эмчилэх хэрэгтэй. Гэхдээ онолын үндсэнд бичихдээ гүү, илжиг зэрэг битүү туурайтны сүү уушгийг төлжүүлдэг гэдэг боловч оюун ухааныг мунхруулна хэмээн бичсэн байдаг аж.

Гүүний сүүний найрлаганд зэс, төмөр, кобальт, кальци, фосфор, витамин, лейцин, изолейцин, ванил, фенилалалин, метионин, зэрэг үл орлох амин хүчил агуулагддаг байна. Түүнчлэн гүүний сүүнд , сахар 6.7%, Хуурай бодис 10.1 %, Ус 89.1 %, Өөх тос 1.6%, Уураг 1.5-2 % хувиар агуулагддаг аж.

Саамыг эмчилгээний журмаар хэрэглэхдээ арван өдөр дарааллан уух ёстой байдаг. Ингэхдээ эхний өдөр 50 граммыг өглөө, өдөр, орой гэсэн байдлаар гурван удаа хэрэглэх ёстой. Энэ мэтчилэн хоёр дахь өдөр, гурав дахь өдөр гээд эхний таван өдөр уух хэмжээгээ 50 граммаар нэмэгдүүлэх ёстой юм байна. Ингээд зургаа дахь өдрөө тав дахь өдрийн хэмжээнд буюу 250 граммыг ууж давтана.

Харин долоо дахь өдрөөс уух хэмжээгээ өдөр өдрөөр 50 граммаар багасгаад нийт арван өдөр уух ёстой байдаг байна.

Үнээний сүү саасан даруйдаа рашаан мэт
Үнээний сүүг Монголчууд өдөр тутмынхаа амьдралд байнга хэрэглэдэг. Гүүний сүүг бодвол бага зэргийн сэрүүн чанарых. Тамирыг сайжруулах, оюуныг чадавхжуулах, хий шарыг арилгах, бадганыг төлжүүлэх, нойрыг сайжруулах чадалтай.

Үнээний сүүг саасан даруйдаа рашаан мэт хэмээн харьцуулж эртний ном сударт тэмдэглэгдсэн байдаг байна. Монголчууд эртнээс үнээний сүүг олон өвчинг анагаах увидастай хэмээн үздэг. Тухайлбал 250 грамм сүүг 50 грамм бал, бага зэрэг сонгины шүүстэй хольж буцалгаад өлөн уувал хоргослож хатахыг зогсооно гэдэг.

Мөн зүрхний хийг дарахад үнээний сүүнд задь буцалгаж өгнө. Үхрийн сүүнд В12, А, витамин уураг, тос, нүүрс ус агуулагддаг байна.

Хонины сүү
Хонины сүү ходоодны хоолны шингэлтийг сайжруулж, хийг дарах чадалтай. Гэхдээ Зүрхний өвчинд муу нөлөөтэй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Хөгшид болон удаан хугацаагаар бие нь өвдсөн тамир нь сульдсан хүмүүст сүүнд, бурам, шар тос нэмж буцалгаж уувал сайн. Мөн бам өвчний үед сүүгээ саангуутаа бүлээн дээр нь уухад тустай гэнэ. Хонины сүү нэг өвчинд тустай нь бусад сүүтэй харьцуулахад зарим өвчинд халтай болохыг анхаарах нь чухал юм. Тухайлбал хий өвчинд маш тустай боловч бадганыг үүсгэдэг байна. Хонины сүүнд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, A, В2, С төмөр кальци, фосфор кали агуулагддаг аж.

Ямааны сүү хордлого тайлдаг
Сэрүүн чанарын энэхүү сүү нь тамирыг сайжруулж биед тустай. Хордлого тайлж шарыг дарах халууныг арилгах шидтэй байна. Уушгины өвчин, амьсгаа давхцах, цусны өвчин, шар халуун хижиг өвчин, шингээлт муудсан хүмүүст нэн сайн. Зарим номонд ямааны сүү амьсгаадах өвчнийг арилгадаг хэмээн бичсэн байдаг байна.

Ингэний сүү сүрьеэ өвчинд тустай
Ингэний сүүний илчлэг нь гүү, болон үнээний сүүнээс илүү байдаг. Хүний биеийн яс, шөрмөсийг чийрэгжүүлж, хийг арилгах увидастай аж. Сүрьеэ өвчнийг анагаах, мөн урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Мөн элэгний хийг анагаадаг. Халуунаар нь хэвлий хөөх, усан суваг хаван, хошногны гөвдрүү өвчнийг анагаах чадалтай аж.

Зарим ном сударт цөсний архаг өвчнийг анагаадаг бөгөөд могойд хатгуулсан шархыг угаавал сайн хэмээсэн байдаг байна. Найрлаганд нь уураг, альбумин, глобулин их хэмжээтэй, өөх тос витаминаар баялаг байдаг.

Сарлагийн сүү цацраг идэхт бодисын нөлөөллөөс хамгаална
Зүрх бөөрний хийг дарахад бага зэрэг задь болон сүгмэлтэй чанаж уувал тустай. Мөн судасны хатуурал, цацраг идэвхт бодисын нөлөөллөөс хамгаалдаг байна. Найрлаганд нь A, В12, Е витамин, макрофаг агуулдаг аж.

www.yanaa.mn 

Ангилал : Хооллолт | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (71) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдээ өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх 12 арга

2012-05-03 11:46:45

Хүүхдээ өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх 12 арга

Аз жаргалтай амьдралыг цогцлооход хэрэгтэй нэн чухал чанар бол өөртөө итгэх итгэл. Хүн хичнээн ч мэдлэг чадвартай байсан гэсэн, өөрийгөө үнэлэхгүй бол ямар ч талбарт амжилтанд хүрч чадахгүй. Хүүхдийг өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй болоход аав ээжийн хандлага хамгийн том нөлөөтэй.

1. Хүүхэддээ хайр энэрэлийг мэдрүүл. Бид хэвлийд байхаас нь л хүүхэддээ хайрыг мэдрүүлдэг байх ёстой. Хүүхэддээ хичнээн ч уурласан байсан “Хэрвээ чи төрөөгүй байсан бол...”, “Чамайг гаргаснаас болоод...” гэсэн үгийг бүү хэл. Тэр таны хувьд ямар нандин хүн болохоо мэдрэх эрхтэй. Хайрлагдана гэдэг хүүхдэд ирээдүйд амьдрах итгэлийг өгдөг.

2. Магтаж сайшаа. Та хүүхдээ мэдлэг боловсролтой, мундаг хүн болгоё л гэж бодож байвал гаргасан жаахан ч гэсэн ахиц дэвшлийг нь магтаж байх хэрэгтэй. “Ээж нь хүүгээрээ/охиноороо маш их бахархаж байна” гэдэг үгийг тогтмол хэл.

3. Гэхдээ үнэмшилтэй магтаал хэл.А үсэг бичиж сурлаа гээд, түүнийг “Энэ дэлхийн хамгийн ухаантай хүүхэд” гэсэн цолоор өргөмжлөх хэрэггүй. Ингэх нь түүнийг дэндүү онгироо, сэхүүн болгож магадгүй. “Би төвт” үзэлд хэт баригдсан хүүхэд найз нөхөдгүй нэгэн болж хувирдгийг санаж явахад илүүдэхгүй.

4. Зорилготой байхыг сурга.Түүнийг шалгалтан дээрээ 80B аваад ирэхэд нь “Сайн байна, дараагийн шалгалтан дээрээ бүр 90 авч чадна гэдэгт чинь ээж нь итгэж байна” гэж хэлээрэй. 5 настай охиндоо орой ажлаасаа тараад ирэхэд нь үдээсээ үдэж сурсан байх даалгавар өг. Энэ мэтчилэн жижиг зүйлс хүүхдэд тань өөрийгөө дайчлаж сурахад тусална.

5. Өөрийг нь биш, гаргасан үйлдлийг нь шүүмжил.Хэрэв таны хүүхэд дүүгээсээ тоглоомыг нь булааж авбал “Чи ямар муу хүүхэд вэ?” гэж зэмлэхийн оронд “Сайн ах нар дүүгээсээ тоглоом харамладаггүй юм” гэж хэлсэн нь дээр юм. Болж өгвөл муухай, муу гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхий.

6. Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэл.Хэрэв таны хүүхэд “2+2=3” гэж бичсэн байвал шууд буруутгахын оронд яагаад тийм хариу гаргасан учрыг нь асуу. Тэр таныг гайхшруулах шалтгааныг хэлж ч магадгүй. Түүнчлэн бяцхан үрийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Багшийнхаа хэлсэн шүүмж үгэнд гомдож суувал, түүнд “Миний хүү багшийнхаа үгэнд гомдсон юм байна тийм үү?” гэж хэлээд бүх юм түүний сайн сайхны төлөө болохыг хэл. Өөрт нь мэдрэгдэж буй зүйлийг өөр хүн ч бас ойлгож байгааг мэдвэл тэр илүү нээлттэй байж чадна.

7. Хүүхдээрээ бахарха.Түүн шиг мундаг хүүгийн/охины ээж аав болсондоо ямар их баяртай байдгаа байнга мэдрүүлж бай.

8. Хүүхэддээ бусдын талаар сайнаар ярьж өг. Найзууд, гэр бүл, өвөө эмээ зэрэг хайрлах ёстой хүмүүсийнх нь талаар эерэгээр ярьж өг.

9. Хүүхдээ хэзээ ч бусадтай бүү харьцуул. Ялангуяа ах дүү, найзуудтай нь түүнийг жишиж болохгүй. Ингэх нь түүнийг өөрийнхөө талаар муугаар бодоход, цаашлаад атаа хорсолтой болоход хүргэнэ. Таны хүүхэд байгаагаараа л онцгой, цорын ганц.

10. Багш, асрагчид нь хүүхдийнхээ сайн чанаруудыг хэл. Хичээлийн шинэ жил эхлэх үед хүүхдийнхээ багштай уулзаж, тэдэнд түүний юуг хамгийн сайн хийж чаддаг, юунд маш их дур сонирхолтой болохыг нь хэл. Таны хүүхэд бусдаас юугаараа өөр болохыг нь ойлгуул. Ингэвэл тэд таны үрийг эерэг нүдээр харна.

11. Тэднийг юу ч хийж байсан, хайрлана гэдгээ ойлгуул. Хичээл дээрээ муу дүн авсан ч бай, хамгийн үнэтэй даашинзыг тань урж орхисон ч бай, тэднийг хайрлахаа хэзээ ч болихгүй гэдгийг ойлгуул. Хүүхдэд хайрлагдахгүй байгаа мэт мэдрэмж хэзээ ч төрөх ёсгүй.

12. Эцэг эх ч бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та өөрийгөө ч бас эерэг өнцгөөс нь харж сурах ёстой. Хэрэв та өөрөө бүрэг, дуугүй, гутранги нэгэн бол хүүхдээ зоригтой болгож өсгөнө гэдэг юу л бол. Өөдрөг хүн л хэн нэгнийг үнэлж байгаагаа харуулж чадна.

Эх сурвалж: www.goolingoo.mn

Ангилал : Хүүхдийн хүмүүжил | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (90) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цагаан хорхойтсон үед хийх эмчилгээ

2012-05-02 11:14:18

Цагаан хорхойтсон үед хийх эмчилгээ 

Цагаан хорхой ямар шинжээр илэрдэг вэ гэвэл:
•    Хүүхэд унтахдаа шүдээ хавирах
•    Хошногоо маажих
•    Их идэх боловч туранхай, амархан ядрах
•    Унтахдаа хөнжлөө тийчлэх, хөнжлөөсөө дээшээгээ сугарч гарах
•    Үе үе гэдэс нь базалж өвдөх, гүйлгэх гэж байгаа юм шиг болох
•    Нойрмоглох
•    Унтаж байгаа үед нь хошногын үзэхэд хошногын амсар дээр жижиг цагаан хорхой харагдаж байдаг
•    Зарим тохиолдолд хөлрөх шинжүүд илэрдэг
Доорхи эмчилгээг 10 хоног хийнэ.
•    Унтах үед нь муу давуугаар бээлий хийж өмсгөж унтуулна
•    Өглөө сэрэнгүүт нь бээлийгийн тайлж шатаана
•    Гарын угаахдаа хумсны завсрыг нь сойздож угаалгана
•    Орой болгон  20 граммын  шприцээр  4-5 удаа агаар соруулж хошного руу нь хийж өгнө  /10 өдөр/
•    Өглөө болгон бандаашийн сольж өмсгөнө
•    Тайлсан бандаашаа угааж халуун индүүгээр индүүдэж  дараагийн өдөр нь өмсгөнө
•    Хөнжлийн давууг нь 3 хоноод сольж, халуун индүүгээр  өдөр болгон маш сайн индүүдэж  нөмөрч унтуулна
•    Эмчилгээний 3 дахь хоногт нь сармисны жижиг хумсыг хальсын авч үзүүр хэсгийн мулийлгаж  хошного руу нь лавхан хийж унтуулна    /болгоомжтой хийнэ , хийхгүй байсан ч болно/
•    Эмчилгээний хугацаанд арвайн гурил, талх идүүлнэ
•    Гарын аманд хийлгэхгүй байх ёстой
•    Бусад гэрийн хүмүүст халдаахгүйн тулд бандааш, хөнжлийн давуу угаахдаа бээлийтэй угаавал сайн
•    Хүүхдийн гар угааж байгаа аав,ээжүүд бээлий өмсвөл өөрт чин халдахгүй гэдгийг  зөвлөж байна.
•    Энэ аргыг зөв хэрэглэж чадвал таны хүүхэд эм уухгүйгээр цагаан хорхойноосоо салж чадна

 http://www.yanaa.mn/

Ангилал : Ихэвчлэн тохиолдох өвчин | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (32) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үлгэр

2012-05-01 12:20:28

Ээжтэй сайн хүү

Эрт цагт хүмүүс хөгширч доройтсон эцэг эхээ нутаг дээрээ орхиж нүүх буюу хээр аваачиж орхидог байжээ. Эмгэн өтөлбөл бэр нь хээр аваачиж орхидог, өвгөн өтөлбөл хүү нь хээр аваачиж орхидог байжээ. Настныг хээр орхихдоо гадуур нь “Гурван давхар хот” гэж зураад гурав хоногийн хоол, аяга, савтай орхидог байжээ.
Тэр цагт, нэг бэр хадам эхдээ их хайртай, хадам эх нь ч бэрдээ их хайртай байж гэнэ. Хадам эх өтөлж, хээр орхих нас, хугацаа болсон тул бэр хадам эхээ хээр аваачиж орхих юмаа бэлтгэж, сайхан хоол аяга сав аваад өтөлсөн эхээ дагуулаад хээр очжээ. ... Эх бэр хоёр салж чадахгүй уйлан байв. Бэр нь савтай идээ, цай, аягыг хадам эхдээ өгсөнд эх нь “Би одоо нэгэнт үхэх боллоо. Тийм болохоор надад энэ аяга хэрэггүй, чамд өгье. Хожим чамд хэрэг болно” гэв. Бэр энэ үгийг сонсож “Би бас удахгүй өтөлж ингээд л хаягдана. Нэгэн жил боловч хадам эхээ гэртээ нууж тэжээе. Хэрэв хүн мэдвэл тэр цагт хээр орхиж болно” гэж бодоод хадам эхээ үдэш болсон хойно аваад харьжээ. Тэгээд нуун тэжээх болов. Хэдэн жилийн дараа өөр орны хаанаас дөрвөн зүйлийн бэлэг ирүүлээд “Тааж хариу ирүүл! Хэрэв тааж чадахгүй бол нутаг орноо өг!” гэжээ. Тэр дөрвөн бэлгийг таадаг хүн байдаггүй гэнэ. Хаар арга ядахдаа “Энэ дөрвөн бэлгийг таасан хүнийг газар нутаг, албат иргэдийнхээ тэн хагасаар шагнана” гэсэн зар тараажээ. Энэ үед нуугдаж байгаа эмгэний хүү хааны ордонд алба хаадаг байжжээ. Нөхөр нь хэдэн орой гэртээ ирэхдээ царай муутай, зовж шаналсан байдалтай байхад бэр учрыг асуув.
“Хаанд дөрвөн зүйлийн бэлэг ирсэн. Нэг нь үхэр мэт биетэй, хулган адил сүүлтэй том амьтан. Нэг нь адилхан хоёр могой. Нэг нь адилхан ширхэгтэй нэг мод. Нэг нь хадаас байхгүй битүү хайрцаг. Нэг дэх амьтан ямар амьтан болох, хоёр могойны аль нь эр, аль нь эм болох, модны аль тал нь үзүүр, аль тал нь орой болох, битүү хайрцгийг эвдэхгүй яаж нээх зэргийг таах ёстой юм. Үүнийг мэдэхгүй олон хүн зовж байна” гэв. Бэр энэ учрыг хадам эхээсээ асуувал
“Хулганын их нь заан мэт болдог гэдэг. Тэгэвч өөрийн дайсан муураас айна. Түүнийг муураар туршвал мэдэгдэнэ. Аливаа эм амьтан зөөлөн хивд дуртай байдаг. Бүдүүн бөс, зөөлөн торго хоёрыг тусад нь дэвсэхэд эм могой торгон дээр, эр могой бөс дээр хэвтэнэ. Ямар ч модыг усанд хөвүүлэхэд үнэдс тал түрүүлж живдэг гэдэг. Тэр хайрцганд хадаас ороогүй юм бол цавуугаар наагаа биз. Халуун ууранд сойвол цавуу нь дэвтэж хайрцаг эвдрэхгүй онгойно” гэжээ. Бэр маргааш нөхрийгөө ирэхэд энэ бүх учрыг хэлж өгчээ. Нөхөр эхнэрийнхээ хэлсэн ёсоор бүх зүйлийг тэнсэж үзвэл цөм зөв байжээ. Дөрвөн зүйлийн бэлгийг дэс дараасан танихад олон бүгдээр их гайхав. Таньсан хүнийг хаан дуудаж нутаг орон, албат иргэдийнхээ талыг зааж өгөхдөө
“Чи тэр бэлгийг яаж таав?” гэж асуухад
“Эхнэрээсээ мэдсэн” гэжээ.
“Эхнэрээсээ яаж мэдсэний учрыг асуугаад ир” гэжээ. Эхнэрээсээ асуувал
“Эхийг хээр орхих цаг болсон боловч хайрлаад хадгалан тэжээж байсан юм. Бэлгийн учрыг хадам эх хэлж өгсөн” гэжээ. Энэ учрыг нөхөр , хаанд ирж айлтгавал хаан
“Одоо өтөлсөн хүнийг хээр амьдаар орхих ёсыг гээе. Харин настныг хүндлэн асарч байя” гэсэн зарлиг гаргаж хүн ард амар сайхан жаргажээ.

www.ulgerch.blogspot.com
 

Ангилал : Үлгэр | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (37) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдэд хүчирхийлэлд автах ёсгүй

2012-04-30 13:59:57

   Сайн байна уу

Ээж аав нараа өнөөдөр хүүхдийг хүчирхийлэл үзүүлэхгүй байх өдөр.

Янз бүрийн хууль дүрэм хуулж бичиж байхаар зүгээр л сэтгэлээ нэг зүйл хүсэх гэсэн юм.

  • Та /том насанд хүрсэн/ ухаалаг, тэвчээртэй,байснаар ямар ч  зүйлийг давж гарч чадна яагаад гэвэл та эрт дээр үеэс дамжин ирсэн УХААЛАГ,ЦЭЦЭН,ХҮЛЭЭЦТЭЙ ,ХҮҮХДЭЭ ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ХАЙРТАЙ,ХҮҮХЭДДЭЭ УРАМ ХАЙРЛАДАГ,ЗӨӨЛӨН НИНЖИН СЭТГЭЛТЭЙ,ЭРЧҮҮДТЭЙ ХАМТ ТӨР БАРИЛЦАЖ ЯВСАН гээд л .....олон олон хатдын үр удам  шүүдээ.
  • Хүүхдэдээ аль болох  бага хүч хэрэглэж байгаарай.10-100 удаа ч хамаагүй хүүхдэдээ хэлж,яриж,зөвлөж, ойлгуулж байгаарай.Яагаад гэвэл хүүхэд юмыг маш хурдан мартана,зөрүүдлэнэ,албаар таныг уурлахыг хүснэ,өөрийнхөө “би” гэдгийг харуулахыг хүснэ тэр болгонд нь та маш хүлээцтэй,ухаалаг байснаар хүүхэд маань маш ухаалаг хэрсүү хүүхэд болж өсдөг юмаа.

Та бүхэндээ амжилт хүсье 

Ангилал : Форум | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (5) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийг нэмэгдэл хоолонд хэрхэн оруулах вэ?

2012-04-26 14:35:48

 

Хүүхдийг нэмэгдэл хоолонд хэрхэн оруулах вэ?
Хүүхэд төрснөөс хойш 6 сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллох ёстой. Энэ наснаас хойш эхийн сүү нь өсөж хөгжиж буй хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагтай шим, тэжээлийг дангаараа хангаж чадахаа больдог.

Нэмэгдэл хоолыг хэрхэн өгч эхлэх вэ?

- Хүүхэд хоол идэх сонирхолтой байх, хөхөө хөхсөний дараа цадахгүй,

жиндэээ хүрэхгүй бол нэмэгдэл хоол өгч эхэл.
- Хүүхэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажим аажимаар дасган өгнө.
- Эхний удаад нэг төрлийн хоолыг нэг буюу хоёр цайны халбагаар өдөрт

1-2 удаа өгч дасган (шингэн > хагас шингэн >өтгөн байдалтай хоол), цаашдаа хоолны нэр төрлийг олшруурлна.
- Нэмэгдэл хоолыг тараг, жимсний шүүс, хүүхдийн будаа, бантан, жимсний зутан гэх мэтээр эхэлж аажим дасгах байдлаар өгнө.
- Хэрэв хүүхэд эхийн сүүгээр хооллолдог бол нэмэгдэл хоолыг өдөрт удаа, хөхөө хөхдөггүй бол өдөрт удаа өгнө.

Хүүхдийг хүссэн үед нь хөхөө үргэлжлүүлэн хөхүүл

Нэмэгдэл хоолыг өгөхдөө юуг анхаарах вэ?

 - Хүүхдэд хөхөө хөхөхөөс нь өмнө нэмэгдэл хоолыг өгвөл ходоод нь дүүрч хөхөндөө дургуй

байх болно.иймд нэмэгдэл хоолыг хүүхэд хөхөө хөхсөний дараа өгнө.
- Хүүхдийг хооллохдоо аль болох угж, хөхөлтөөр өгөрөөс зайлсхий. Энэ нь хүүхдийн хөхөөр хооллох сонирхолыг бууруулна.
- 7-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцээгүй байдаг учраас хоолыг сайтар нухаж жижиглэсэн

шингэн, хагас шингэн байдлаар бэлтгэж, ургамлын тос, цөцгий, маргарин, сүү, газрын самар нэмж хийн баяжуулж өгвөл тохиромжтой.
- Хэрэв хүүхдийн шүд цухуйж гарсан бол шүдийг бэхжүүлж, зажлах, булчинг хөгжүүлэхийн тулд бага багаар хатуу хоол өгнө.
- чихэрлэг хоол, ундаа нь хүүхдийн шүдийг өвчлүүлнэ.
- Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сурга. Энэ нь хүүхдийн биеэ

даан хооллож сурахад нь дөхөм болдог.

Нэмэгдэл хоолыг хугацаанаас өмнө эрт өгөх нь

- Эхийн хөхний сүүг багасгана.
- Хүүхдийг хөхөнд дургүй болгодог.
- Хүүхэд хоол тэжээлийн дуталд орох, суулгалт болон хоол боловсруулах замын өвчлөлд өртөмтгий болно.
- Хүүхдийн өсөлт удааширч, хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй.

Хүүхэд нэмэгдэл хоолонд орсон бол хоолны нэр төрлийг олшруул

- Хоолны нэр төрлийг олон болгоно гэдэг нь тухайн хоолонд хамгийн багадаа 4-5 нэр төрлийн хүнсний бүтээгдхүүн оруулна гэсэн үг
- Сайтар болгосон загас, чанасан ногоо, өндөг, бууцай, газрын самраас гадна гэр бүлийн

хоолноос хүүхдийн ходоодонд амархан шингэж болох мах, бусад зөөлөн хоолыг өгөх, хоолонд бага

зэрэг ургамлын тос нэмж өгөх зэрэг нь хүүхдэд олон нэр төрлийн хоол өгч байгааг илтгэнэ.

Хүүхдийн хоолыг цэвэрхэн, аюулгүй орчинд бэлтгэ

- Хоол хийхийн өмнө гараа сайтар угаа
- Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж бай.
- Хүүхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, усанд чанаж бэлтгэ.
- Хүүхдийн хоолны бүх л хэрэгсэл (сав, суулга, аяга, халбага, сэрээ) –г цэвэр орчинд хадгал.
- Хоол хүнсийг элдэв хортон шавьж бусад амьтан бохирдуулхаас сэргийлж зөв хадгал.
- Бэлтгэсэн хоолыг хүүхдэд өгөхөөсөө өмнө аль болох бохирдохоос сэргийл.

"Хоол тэжээлийн хөтөлбөр -2007" 

www.hool.mn

 

Ангилал : Хооллолт | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (48) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >  Last ›